МОНГОЛ ОРНЫ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ
Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Дараах нөөцийг ашиглах, эрчим хүчний системд холбогдоогүй болон холбогдох боломжгүй алслагдсан байршилд ажиллаж, амьдарч буй иргэд, аж ахуй нэгжийн эрчим хүчний хэрэгцээг хангахад бие даасан сэргээгдэх эрчим хүчний систем нэн чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд болон Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хувийг 2023 он, 30 хувийг 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавигдсан.
Салхины эрчим хүчний нөөц: Монголын газар нутгийн 10 орчим хувь нь 300 Вт/м2-аас дээш салхины нөөцтэй бөгөөд энэ нь 30-100 МВт хүртэлх хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах боломжтой юм. Энэ бүсэд 1.1 сая МВт орчим хүчин чадал буюу жилд 2,6 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх нөөц бололцоотой
.
Зураг 1: Монгол орны салхины эрчим хүчний нөөцийн зураг
Нарны эрчим хүчний нөөц: Нарны гийгүүлэх хугацаа монгол орны төв, хойд хэсэгт жилд 2600 цагаас багагүй бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 4.5кВт/ц/м2. Харин манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан говь, тал хээр, цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа 2900-3000 цаг бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 5.5-6.0 кВт*ц/м2 байна.

正在翻譯中..