Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. УИХ-аас Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар шийдвэрлэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Энэ жилийн хувьд 2016.10.31-ний өдөр тохиож байна.