БАГА, ДУНД ОВРЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР
1. Төслийн үндэслэл
Цахилгаан эрчим хүчийг хадгалан нөөцлөхөд хувьсгал гаргаад байгаа “Li-Ion” төрлийн батерейг нарны эх үүсвэртэй хослон ажиллуулах нь хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөө бүхий нэгж модулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн боломжийг бүрдүүлж байгаа тул уг төслийг гүйцэтгэх үндэслэл болж байна. Эрчим хүчний системээс алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн, холбооны болон бусад жижиг дунд бизнес эрхлэгчдийг эрчим хүчээр хангахад бага, дунд чадлын нар салхины эрчим хүч хосолсон бие даасан системийг ашиглах боломжийн судалгааг хийх шаардлага гарсан. Төслийн хүрээнд бага, дунд оврын бие даасан системийн техникийн үндсэн нөхцөл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, суурь өртөг, хэдэн ажлын байр бий болгох боломжтой зэргийг судлан гаргасан.
2. Төсөл хэрэгжүүлсэнээр шийдвэрлэгдэх асуудал, үр дүн
Бага, дунд оврын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг суурилуулснаар дараах асуудлууд шийдэгдэх боломжтой. Үүнд:
• Орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл нь эрчим хүчний хязгаарлагдсан байдлаас шалтгаалахгүй үйл ажиллагаагаа явуулах боломжтой.
• Уул уурхайн олборлолт, хайгуулалт хийж буй байршилд суурилуулан дизель генераторын хэрэглээгээ бууруулах боломжтой.
• Бие даасан системийг суурилуулснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг фермерүүд, тариаланч, ногоочид төвөөс алслагдсан газар нэмэлт савлагаа, үйлчилгээг хийх зэрэг бизнесээ нэмэгдүүлэх боломж гарна.
• Гамшгийн аюул тохиолдсон бүс нутагт шууд суурилуулан ажиллах боломжийг яаралтай тусламжийн болон онцгой байдлын байгууллагуудад олгоно.
• Байршил харгалзахгүйгээр бизнесээ явуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож шинэ бизнесийн загвар үүсгэх үндэслэл болно.
3. Техникийн үндсэн нөхцөл
Бие даасан системийн нэгж нь 20 кВт-аас 60кВт хэмжээтэй бөгөөд тээврийн хэрэгслээр тээвэрлэх болон угсарч суурилуулахад хялбар, өөрөөр хэлбэл зөөврийн байдлаар ашиглах боломжтойгоор хийцийн шийдлийг боловсруулахаар тогтоод байна. Шаардлагатай тохиолдолд ийм багц станцуудыг хооронд нь холбож хүчин чадлыг нэмэгдүүлж болох юм.
Зөөвөрлөх үед бүх тоног төхөөрөмжийг 40 тоннын 1-3ш контейнер дотор хийж тээвэрлэх бөгөөд суурилуулах газраа нарны зайнуудыг газартай болон контейнертой бэхлэж тогтооно. Бусад тоног тохөөрөмж /баттерей, контроллер, инвертер бусад дагалдах хэрэгслүүд / контейнер дотор байрлана.

正在翻譯中..
![](//zhcntimg.ilovetranslation.com/pic/loading_3.gif?v=b9814dd30c1d7c59_8619)