Чингис хаан ба орчин үеийн ертөнц” бестселлер номоороо алдаршсан Ж.Везерфордын бичсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын “The Daily Beast” цахим сонин толилуулжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.
Ж.Чосер, Т.Жефферсон зэрэг алдарт хүмүүсийн бишрэн хүндэлж явсан Монголын нэрт удирдагчийн тухай өдгөө ердөө л хэрцгий зэрлэг хүн байсан гэж цухас дурдах болжээ. Гэвч тэрээр бидний гойд бүтэлгүйтсэн Ойрхи дорнодод чухам яаж амжилтад хүрсэн юм бол?