12. Нийгэм эдийн засгийн үзүүлэлт
Төслийн эцсийн үр дүнд жилд дунджаар 200 тонн хүнсний ногоо үйлдвэрлэж худалдах бүрэн боломжтой болно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сум, нийслэлийн хэрэглэгчдийг хүнсний ногоогоор бүрэн хангаад зогсохгүй, ургацаа зарж борлуулан 100 сая орчим төгрөгийн орлогыг жил бүр олох боломжтой.
Зураг 10: Санхүүгийн тооцоолол
Уг төслийг хэрэгжүүлэхэд 500кВт нарны эрчим хүч суурилагдсан 10 хүлэмжийн цогцолборын нэгж хүлэмжийн өртөг нь 1,000,000,000 төгрөг, ажилчдын цалинд 654,400,000 төгрөг болох бөгөөд нийт төслийн өртөг нь 10,654,400,000 төгрөг байна. Уг төсөл нь түр болон байнгын нийт 112 хүний ажлын байрыг бий болгоно.