Та бүхэн туйлширч байна гэж битгий ойлгоорой.
Миний л бодол та бүхэн дэмжиж ч магадгүй дэмжихгүй байж ч магадгүй... [Монгол Тулгатны 100 эрхэм] нэвтрүүлэгт ӨМӨЗО-ны Нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав гуай орсон та ч бас үзсэн л байх би бүр хэд хэдэн удаа үзлээ. Би Өвөр Монгол орж үзээгүй л гэхдээ үнэхээр өрөвдөж бас бахархаж суулаа.
Ар Өвөр Монголыг холбож чадсан сайхан нэвтрүүлэг болжээ гэж сайшаамаар байна. Бид эв нэгдэлийг эрхэмлэх ёстой. Өвөр Монголчууд бол биднээс илүү Монгол ёс заншилыг авч үлдсэн хүмүүс гэж боддог. Б.Баасанжав гуай ярихдаа зөвхөн Ар Монгол ч гэлтгүй Дэлхийн Монголыг ярьж байгаа нь ёстой л бахархмаар байсан шүү.
Би өчүүхэн нүүр номондоо нэгэн уриалга гаргах гэсэн юм.
ӨМӨЗО-ны Нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав гуайд "Төрийн соёрхолт" өгчихмөөр байгаа юм даа. Та дэмжиж байгаа бол цааш түгээгээрэй... #БидДэлхийнМонгол