Эмч ээ, би амьдрах болов уу?
- Үхлийн дараа амьдрал байдаг эсэх талаар та ламд ханд даа. Би бол эмч хүн. дараагийнх нь
- Эмч ээ, үс унаад байна. яах вэ?
- Май энэ хайрцгийг ав, тэгээд үсээ цуглуул даа. дараагийнх нь
…
- Эмч ээ, хүүхэд маань үзэг залгичихлаа.
- Зүгээр ээ, хэд хоногоос хагалаад авчихна.
- Би яах вэ?
- Одоогоор харандаагаар бичиж байхаас даа. дараагийнх нь
…
- Эмч ээ, миний гэдэс өвдөөд дотор муухайраад байна.
- Яасан юм.
- Жимс идсэн юм.
- Ямар жимс?
- Сайн анзаараагүй юм байна шүү.
- Тэгвэл нүдний эмч рүү яв. Харж анзаардаг болохоороо над руу ир дээ. дараагийнх нь
…
- Эмч ээ миний сонсгол мууджээ. Унгачихаад сонсохгүй юм.
- Санаа зоволтгүй энэ эмийг эмийн сангаас аваад уугаарай.
- Тэгээд сонсдог болох уу?
- Үгүй дээ, улам чанга унгадаг болно. дараагийнх нь
…
- Эмчээ миний нүүрээр юм гараад болдоггүй, яах вэ?
- Одоо ахиж гарахгүй ээ
- Ашгүй дээ, яагаад?
- Дахиж гарах зай алгаа, дараагийнх нь
…
- Эмч ээ хүү маань бөөн шороо идчихлээ. Тэгэхээр нь би зөндөө шингэн уулгалаа. Яадаг бол…
- Дараагийн удаа цемент рүү битгий ойртуулаарай даа, дараагийнх нь
…
- Эмчээ намайг хэн ч тоохгүй байна
- За дараагийх нь....