ЗАМБУУЛИНГ АРГАДАХ ХАНЬТАЙ ШҮҮ, БИ
Үнсээд угтах аавын минь эзгүйд
Үглээд угтах ханьтайдаа баярладаг аа
Үймрээд сэрчигнэх сэтгэл эвдэрэхэд
Үнсээд тайтгаруулах ханьдаа итгэдэг ээ
Золгоод очих аавын минь үгүйд
Зовоод л суудаг ханьтай билээ
Зовлонд туниад сөгдөн унахад
Зөөлөн тохиолдох ханьтай билээ
Нутгаа санан бодлогошрон суухад
Нуур нь санагдах ханьтай юмаа, би
Нулимс дуслуулан гадаа гарвал
Нударгаараа аргадах ханьтай шүү, би
Буйдхан талын уулсаа санавал
Боргил энгэрийг нь түшээд суудаг аа
Буйр нь бүлээнхэн нутгаа үгүйлбэл
Баруун гарыг нь дэрлээд хэвтдэг ээ
Зовлон бүхэнд дэргэд ханьсдаг
Зовхи нь бүлээн ханьтай юмаа, би
Жаргал тутамд урам хайрладаг
Замбуулинг аргадах ханьтай шүү, би