Жаргал хайсан хүн эхлээд
Зовох хэрэгтэй байдаг
Зовсоний эцэст жаргадагыг
Зүрх сэтгэлээрээ мэдэрч
туулах хэрэгтэй байдаг
Жаварын үзүүр чих хайрдагыг
Нүцгэлж үзэж байж мэдрээд
Жаргалын эхэний өмнө зовлон байсныг
Нүдээрээ харах бус биеэрээ үзэж амсах хэрэгтэйг.......
Бороо орохгүй зун гандуу ямархан байдгыг
Бодол биелэхгүй өдрүүдэд сэтгэл ядмагхан гансардагыг
Ухаан балартсан юм шиг хөлчүү явсан өдрүүдийг
Унаж босож байж л биеэрээ чи мэдэрнээ
Яг энэ амьдралдаа амар амьдрая гэвэл
Улаа эргэтэл гүйсэн хичээл зүтгэлтэй яваарай
Саад бэрхшээл тулавч цөхрөшгүй хүсэлтэй явбал
Сайныг мөрөөдсөн чиний тэмүүлэл бүтэх болноо
Жаргал хайвал эхлээд зовоход бэлэн байгаарай
Жаварт тэсвэрлэе гэвэл салхинд зогсож сураарай
Жаахан алдаанд уйлалгүй нулимс битүү яваарай
Жаргал хайсан хүн эхлээд зовох хэрэгтэйг санаарай
2015:11:6н О.Батболд