Найз залуутайгаа маргалдсан бол түүнийг бүү хүлээ. Магадгүй чиний минь буруу ч юм билүү? Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо шүү дээ. Уурлаж асалгүй тайвнаар ахин нэг эргэцүүлэн бодоод нэг үзээрэй. Чиний минь буруу биш байсан ч уучлалт гуйж эвлэрэх гээд үзээрэй. Бие биедээ тунирхаж хоёр талд зовж явахаар нэгнийгээ ойлгоод эртхэн эвлэрээд явбал сайхан биш гэж үү?