Нэгэн бүсгүй цонхоороо хөрш бүсгүйнхээ угаасан зүйлсийг хараад үргэлж гоочилно.
- Хар даа. Юмаа яаж угаах аа мэддэггүй юм байх даа. Эсвэл ямар угаалгын нунтагаар угаах аа мэддэггүй юм байх даа.
Энэ үгийг айлын бүсгүй угаалга хийх болгонд хэлнэ. Нөхөр нь дуугүй л байж. Нэг өглөө босоод хартал хөршийн угаасан зүйлс төгс угаагдсан байлаа. Эхнэр нь
- Хөөх хэн түүнд заасан нь сонин байна гэж дуу алдав. Нөхөр нь тэсэлгүй хийж байсан зүйлээ хойш нь тавиад
- Би өглөө эрт босоод цонхоо угаасан юм аа гэжээ.
Заримдаа таны дүгнэлт ямар цонхоор харж байгаагаас чинь шалтгаалдаг...