Болор цом" наадам ирэх жилийн нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдахаар болжээ. “Болор цом” наадам 2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй юм.
Ирэх 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн аж.
Ж.МАРАЛ