Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
Би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
Би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
Би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
Би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацрыг чинь иллээ гэж зүүдлэж сэрээд зүүд байсанд
баярладаг
Би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амладаг
Би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа биш зүрхээрээ арчдаг
Би чамд тийм л их хайртай