Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан тэмдэглэх болсон байна.
Түүнчлэн энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан 10 жилийн ой мөн тохиож байна.
Монгол Улсын хэмжээнд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний сурч боловсрох,таатай орчинг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авдаг болох, ажлын байраар хангагдах зэрэг олон тулгамдсан асуудал байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор тодорхой ажлууд төлөвлөж, ажилласнаар тэдэнд зориулсан иж бүрэн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой төвийг Хятадын санхүүжилтээр барьж эхэлсэн юм.
Ж.МАРАЛ