Тэднийг зөвхөн PC тоглоомчид гэдэг үүднээс харж, ойлгож байсан цаг саяхан. Гэтэл тэд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа гаргаж чадлаа гэх хандлага интернет орчинд шуугиан тарьж эхэллээ. Тодруулбал, Тайваний нийслэл Тайпей хотод “Taipei Game Show” арга хэмжээний үеэр Зүүн Өмнөд Ази, Австралийн найман топ багийн хооронд тэмцээн болж, манай улсын баг эцсийн шатанд групп дотроо хожиж байсан Австралийн Renegade багтай тунаж үлдсэн юм.