Гадны улс орнуудад энэ мэт электрон спортын хүрээ улам тэлж, хүмүүс компьютер тоглоомчид бус кибер тамирчид гэж хардаг байна. Үүнийг дагаад улс орон бүр өөрсдийн орны баг тамирчдыг тусгайлан бэлдэж , амжилт гаргахад нь тусламж, дэмжлэг үзүүлдэг аж. .Одоогоор манай улсын хувьд тэдэнд ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлээгүй хэдий ч энэ цагаас хойш тэднийг PC тоглоомчид бус улс орныхоо нэрийг дэлхийн тавцнаа гаргаж буй тамирчдын адилаар үнэлэх, харах цаг удахгүй ирэх байх гэдэг таамгийг тэднийг дэмжигчид уриалж байгаа юм.