MongolZ гэдэг нэр олон улсын тавцанд дуулдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч тэднийг олны анхаарлын төвд авчирсан нь яах аргагүй энэ тэмцээн байлаа. Өмнө нь тэд Куала Лумпурт болсон Еsl one cologne asian qualifier-т оролцсон боловч MyRevenge (одоогийн MVP) багт 14-16 , Immunity багт 10-16 оноогоор хожигдож байжээ. Түүнчлэн MongolZ багийн залуус Ази тивд зохиогддог онлайн тэмцээнүүдэд жигд амжилттай оролцдог бөгөөд MBPL season-1 тэмцээнд NXL багт тун ойрхон онооны зөрөөтэй ялагдаж хоёрдугаар байранд орсон байдаг.