Би аавынхаа...
Эгэлхэн инээднийхэн нь цаанаас...
Эгшиглэж үсэрсэн тод оч...
Эрмэг явсан залуу насныхан нь аагаас...
Эмтэрч унасан ширхэг цог...
Би аавынхаа...
Зүүднээсээ нуусан нандин хүслээс нь...
Зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ...
Зөрлөгт туулсан зовлон гунигийг нь...
Зөөллөж асгарсан инээд баяр...
Би аавынхаа...
Орхиод л ирсэн эгэл нэгэн төрхийг нь...
Олоодол амьдарсан зол жаргал...
Орчлонд зохиосон гэгээн дууныхан...
Отгон нэгэн содон аялгуу...
Би аавынхаа...
Хойчыг эргэцүүлсэн уужим бодлоос нь...
Ховхорч үлдсэн холч ухаан...
Ханхар дулаан элбэг өврөөс нь...
Хагдарч ургасан амин заяа...
Би аавынхаа...
Эд эс бүхнийг нь шингээсэн...
Элэгдэж дуусахгүй маргааш...
Энэрэл хайр ухааныг нь өвлөсөн...
Эцэс төгсгөлгүй үргэлжлэл ээ..
Би бол аавын охин би аавдаа хязгааргүй их хайртай :* :* Arda Mutai Gulka Guli Aissulu Dargerbek Bakuna Baku Кенжебай Мутай