ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
Сургууль нь сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, эрдмийн цол олгох асуудал, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэх болон сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага болох эрдмийн зөвлөлтэй байна.
Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн, удирдах болон ректорын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.
Эрдмийн зөвлөлийн үүрэг:
Отгонтэнгэр их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
Сургалтын төлөвлөгөө батлах
Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах