Өчигдөр чи надад гомдож, надад уурлаж, намайг үзэн ядаж, намайг хараамаар санагдаж, магадгүй намайг хараан зүхсэн байх. Өчигдөр чи надад баярласан байх, гэхдээ хэлээгүй, яагаад гэвэл надаас талархлын үгээ харамлаж. Өчигдөр чи намайг асар их санаж, дурсамжуудаа сэргээж, гансарч, уйлж, утсаа элгэндээ нааж, надаас уучлалт гуймаар санагдаж, гэхдээ тэгээгүй, яагаад гэвэл чиний бардам зан араас чинь чангааж, миний дор орохыг хүсээгүй. Өчигдөр чи надад сэтгэлээ илчилмээр байсан, гэвч чадаагүй, зориг хүрээгүй. Өчигдөр чи намайг харсан, гэхдээ тоогоогүй, мэндлээгүй, дараа уулзъя, дараа гэж бодсон. Өчигдөр, өчигдөр, өчигдөр бүгд өөр өөр зүйл мэдэрдэг. Гэхдээ өчигдөр бол түүх. Өнөөдрийг шинээр эхлүүл. Өнөөдөр бол бэлэг. Өнөөдөр чамд өчигдрийн алдааг засах боломж олдохгүй ч байж мэднэ. Өнөөдөр чамд өчигдрийн жаргалаа үргэлжлүүлэх завшаан тохиохгүй ч байж мэднэ. Өнөөдөр чи надад бүх юмаа хэлэхийг хүсч. Гэхдээ би хэдийн чамайг мартчихсан байвал яах вэ. Би хэдийн чиний найз байхаа больчихсон байвал яах вэ. Би хэдийн буцаах боломжгүй өөрчлөгдчихсөн байвал яах вэ. Би би үхчихсэн байвал яах вэ. Маргааш чи харамсаад харамсаад би чамайг сонсохгүй, мэдрэхгүй бас тоохгүй.
Хүссэн тэр л мөчдөө хүссэн бүхнээ хий. Эс тэгвээс харамсаад суу!
Маргаашийн төлөө өнөөдөр хайрла ❤️️❤️️❤️️❤️️