Намайг гэртээ ирэхэд эхнэр маань оройн хоол хийж үйлчлэв. Би түүний гарыг атгаад “чамд хэлэх нэг юм байна” гэж хэллээ. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идэв. Би түүний нүднээс гунигийг нь ахиад л мэдэрлээ. Гэнэт би яаж амаа нээж үг хэлэхээ мэдэхээ болив. Гэвч би өөрийн юу бодож байгааг түүнд хэлэх хэрэгтэй байв. Би гэр бүлээ цуцлахыг хүсэж байна. Энэ санаагаа би эвтэйхнээр түүнд хэллээ. Тэр миний хэлсэн үгэнд уурлаагүй юм шиг намуухнаар “яагаад?” гэж асуув. Би түүнд хариулахаас зайлхийв. Тэр үүнд уурласан. Тэр бариж байсан савхаа шидээд, над руу хашхиран “чи эр хүн биш” гэв. Тэр орой бид бие биентэйгээ юу ч дуугарсангүй. Тэр уйлаад л байв. Тэр бидний гэрлэлтэнд ямар асуудал байгааг хайж олохыг хичээж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд биднийг салахад хүргэсэн ямар шалтгаан байгааг сайн тайлбарлаж чадахгүй байв. Тэр миний зүрхийг Жэйнд алдсан. Би түүнийг аль хэдийн хайрлахаа болисон. Зүгээр л түүнийг өрөвдөж байлаа.
Надад маш их буруу байгаа тул, би салалтын хуудсан дээр байшин болон машин мөн миний компаний 30%-г өгөхөө тусгав. Тэр бичгийг гүйлгэн уншингуутаа хэдэн хэсэг болгоод урчихав. Надтай хамт 10 жил ханилсан энэ эмэгтэй надад өөр хүн болсон юм шиг санагдав. Би түүний амьдрал, бүхий л боломжийг нь үрсэндээ харамсаж байв. Гэвч би Жэйнд өгсөн хайрын сэтгэлээ буцааж авч чадахгүй гэдгээ хэлэв. Эцэстээ тэр миний өмнө чанга уйлав. Би тэгэх байх гэж бодож байсан. Энэ нь надад түүнээс чөлөөлөгдчихсөн юм шиг санагдав. Хэдэн долоо хоногийн турш намайг эзэмдэж байсан салах тухай бодол одоо нэгэнт шийдэгдсэн юм шиг санагдав.
Маргааш орой нь би гэртээ оройхон ирлээ. Тэр ширээн дээр нэг юм бичээд үлдээсэн байв. Би оройн хоолоо ч идэлгүй, орон дээр хэвтээд тэр даруйдаа унтаад өгөв. Учир нь тэр орой Жэйнтэй үдшийг өнгөрөөж маш их ядарсан байлаа. Нэг сэрэхэд эхнэр маань ширээн дээр нэг юм бичээд сууж байв. Би тоолгүй, эргээд унтаад өгөв.
Өглөө нь тэр надад салах болзлоо танилцуулав. Тэр надаас юу ч авахыг хүсээгүй. Харин салахаас өмнө нэг сар хамт байхыг хүсэв. Энэ нэг сарын хугацаанд тэр аль болох юуч болоогүй юм шиг урьдынхаараа байхыг хүсэв. Энэ шалтгаан нь маш энгийн байв. Учир нь хүү маань энэ сард шалгалттай таарч байгаа юм байна. Тэр биднээс болоод хүүгийн хичээлийг тасалдахыг хүсээгүй гэв. Энэ нь ч надад хүлээж авч болохоор зүйл байв. Гэвч тэр дахиад нэг болзол надад тавив. Тэр нь хуримын анхны өдөр яаж түүнийг өргөөд гэртээ орж байснаа сэргээхийг хүсэв. Нэг сарын турш өдөр бүр өөрийг нь унталгын өрөөнөөс үүд хүртэл гар дээрээ өргөөд хүргэж өгөхийг гуйв. Түүний энэ гуйлт надад хачин санагдав. Гэвч сүүлийн өдрүүдээ хамт тэвчиж өнгөрүүлэхийн тулд би түүнд зүгээр л зөвшөөрчихөв.
Би Жэйнд эхнэрийнхээ салах болзлыг хэлэв. Тэр чанга инээж, “Шал утгагүй юм. Ямар ч арга хэрэглэсэн бай, тэр салах л болно” гэж үл тоомсорлосон байдлаар хэллээ.
Салах санаагаа далд утгаар илэрхийлж эхэлснээс хойш би түүний биед хүрэхээ байсан байв. Тиймээс анхны өдөр би түүнийг өргөхөд ямар ч эв хавгүй харагдаж байв. Хүү маань бидний ард алгаа ташин “аав ээжийг гар дээрээ өргөж байна” гэв. Түүний үг миний зүрхийг хөндөв. Унталгын өрөөнөөс, зочны өрөө дараа нь үүд рүү бараг 10м түүний гар дээрээ өргөөд явсан байв. Тэр нүдээ аниад намуухнаар “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэв. Миний уур хүрч байсан ч толгой дохилоо. Би түүнийг хаалганы гадна буулгав. Тэр автобус хүлээж, харин би ганцаараа машинаараа ажилдаа явав.
Хоёр дахь өдөр нь хоёулаа нөгөө үйлдлээ арай эв дүйтэй хийв. Тэр миний мөрийг түшихэд би түүний цамцны үнэрийг үнэртэв. Би тэр даруй “энэ эмэгтэйг ийм ойрхоноос сайн хараагүй удсан байна даа” гэж бодов. Тэр аль хэдийн залуу эмэгтэй биш болжээ. Түүний нүүрэнд жижиг үрчлээ тогтож, үс нь ч цайж эхэлжээ. Бидний гэрлэлт түүнийг намхан болгочихож. Хормын дотор би түүнд юу хийчихэв ээ гэж бодов.
Дөрөв дэх өдөр би түүний өргөхөд дотно байдал маань буцаад ирсэн юм шиг санагдав. Энэ эмэгтэй надад амьдралынхаа 10 жилийг өгсөн хүн. Тав дахь зургаа дахь өдөр бид улам л дотно болж байв. Би үүнийг Жэйнд хэлээгүй. Өдөр хоногууд өнгөрөх тусам би түүний түүртэлгүй өргөдөг болов. Магадгүй өдөр бүрийн дасгал нь намайг хүчтэй болгосон байх.
Өглөө өмсөх хувцсаа тэр сонгож байлаа. Зөндөө олон хувцас солиж өмсөж үзсэн боловч таарах хувцас нэг байсангүй. Тэр санаа алдаж “миний бүх хувцас томдчихжээ” гэв. Тэр дороо би түүний турсныг, яагаад би түүнийг хялбархан өргөөд байсныг ойлгов. Энэ нь намайг гэнэт сонин болгов. Тэр хичнээн их уй гунигаа зүрхэндээ нуун явж байсан бол оо. Дотоод ухамсраараа би гараа сунган түүний толгойд хүрэв. Хүү маань хүрч ирээд “ааваа, ээжийг өргөх цаг чинь болчихож” гэв. Түүний хувьд аав нь ээжийг нь өргөөд гарахыг харах тэр мөч амьдралынх нь хамгийн чухал үе болсон бололтой. Эхнэр маань хүүгээ ойртож ирэхийг дохиход тэр хүрч ирээд чанга тэвэрлээ. Би сүүлчийн мөчид сэтгэл урвах вий гээд гэдгээс болгоомжлон нүүрээ бурууллаа. Дараа нь түүнийг өргөөд унталгын өрөөнөөс гарч, зочдын өрөөгөөр дайран коридорт гарч ирэв. Түүнийг гар миний хүзүүгээр минь зөөлөн, аятайхан тэврэв. Би түүнийг чанга тэврэв. Энэ яг л хуримын өдөр ш